Дэлхийн 216 нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 4.8 сая хүн коронавирусний халдвар аваад байна. Үүнээс 34 мянга нь маш хүнд байна. ОХУ-д 24 цагийн дотор 8900 шинэ тохиолдол нэмэгдсэн. Харин БНХАУ-ын Жилинь мужид нийт халдварын тохиолдол 108 болж нэмэгджээ. Хэд хоногийн өмнө сургуулиа нээгээд байсан тус муж эргэн хөл хорионд оруулаад байна. Хятадын эрдэмтдийн зүгээс хүн амын дунд дархлаа сул байгаатай холбогдуулан өвчний хоёр дахь давалгаа гарч болзошгүй гэж анхааруулжээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр ДЭМБ-ын 73 дугаар хурал эхэлсэн. Уг хурал хоёр өдөр үргэлжлэх юм. Энэ үеэр олон улсын түвшинд хамтын ажиллагаа маш чухал гэдгийг онцолсон.
Ковид19 халдвар ихэнх хүүхдүүдэд хөнгөн хэлбэрээр тохиолдож байгаа боловч архаг суурь өвчтэй биеийн дархлаа сул, хууч өвчтэй хүүхдүүдэд олон эрхтэн тогтолцооны хам шинж илэрч улмаар амь насаа алдах эрсдэл байгаа учраас хүүхдүүдийг гадуур дагуулж явахгүй байхыг анхааруулж байна.
Өвдөөд эдгэрсний дараа дахин вирус илэрч байна гэсэн мэдээлэл байгаа. Тэгвэл БНСУ дахь 285 тохиолдлын хавьтал болсон 790 хүнд судалгаа хийснээс халдвар илрээгүй байна. Тиймээс өвдөөд эдгэрсэн хүн халдвар тараагч биш гэсэн дүгнэлт хийсэн" гэлээ.
А.Сүх