Энэ сарын 18-нд улсын хэмжээнд нийт 367 хүнд давтан шинжилгээ хийж, бүгд сөрөг гарчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Сөрөг гарсан шинжилгээнүүдийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д найм, ажиглах байранд байсан 315, тандалтын зорилгоор 17 хүнд шинжилгээ хийсэн. Мөн Алтанбулгийн боомтоор орж ирсэн 27 ачаа тээврийн жолооч шинжилгээнд хамрагдсан.
Нэг сайхан мэдээ дуулгахад өнөөдөр хоёр хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Түүнчлэн ТЕГ-ын хамт олноос ХӨСҮТ-д оношлуур хандивласан. Биднийг үргэлж дэмжиж ажилладаг та бүхэнд маш их баярлалаа. Бидэнд маш их урам болсон шүү" гэсэн юм.
А.Сүх