БНЭУ дахь иргэдээ татан авах шийдвэрийг УОК-оос гаргасан билээ. Энэ дагуу эх орондоо эргэн хүсэлт гаргасан 500 орчим иргэнээс эхний 147 иргэнийг татан авлаа. Тодруулбал, энэ сарын 18-нд буюу өчигдөр Улаанбаатар-Ханой-Дели-Ханой-Улаанбаатар чиглэлийн онгоц хөөрсөн бол өнөөдөр 07.59 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардсан.
Уг нислэгээр 158 иргэн ирсэн бөгөөд эдгээрээс 11 нь Вьетнам улсаас ирсэн иргэд юм.
Тусгай үүргийн онгоцоор эмчилгээ хийлгэсэн өвчтөн, хоёр нялх хүүхэд, ар гэрийн гачигдалтай, визний зөрчилтэй иргэдээс гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр богино хугацаанд суралцахаар очсон 90 орчим залуус эх орондоо эргэн ирлээ.
Сэтгэгдэл (1)