Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ "Улсын хэмжээнд 1747 иргэн ажиглалтад байна" гэдгийг онцоллоо. Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 166 дуудлага ирсэн байна.
Энэ талаар тус яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү хотод халдварын тохиолдол нэмэгдэж байна. Тиймээс хил залгаа Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий Увс аймгийн иргэд бэлэн байдлаа хангах хэрэгтэй. Амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угааж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ёстой. Эрсдэл ойрхон байна. ДЭМБ-ийн байгууллагаас мэдээлснээр дэлхий даяар коронавирусний халдварын хоёр дахь давалгаа эхэлж байна. Тиймээс иргэд сонор сэрэмжээ бууруулж болохгүй" гэлээ.
Сэтгэгдэл (1)