Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-ээс 30-45 хоног эмчлүүлж эдэрсэн гурван хүн гарч байна. Өнгөрсөн хоногт нийт 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-д давтан шинжилгээгээр 45 хүнд давтан шинжилгээ хийхэд дөрвөн хүнд халдвар илэрлээ. Ингэснээр нийт 140 тохиолдол боллоо. Өнөөдөр шинээр бүртгэгдсэн дөрвөн тохиолдлын хувьд Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан нэг, Орхон аймагт тусгаарлагдаж байсан хоёр, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн сургуулийн оюутан" гэлээ.