Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж Хан-уул дүүргийн Яармагт амьдардаг билээ.
Тэгвэл ээжийнх нь шинээр барьж буй байшинд өнөөдөр гал гарсан гэх мэдээлэл цацагдлаа. Галын улмаас амь нас, эрүү мэндээрээ хохирсон хүн байхгүй ч байшин нь багагүй шатсан гэх мэдээлэл байна.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаас утсаар тодруулахад "Спорт цогцолборын урд шар өвс шатсан дуудлага ирсэн. Үүнээс өөр гал гараагүй" гэж дээрх мэдээллийг үгүйсгэсэн юм.
Харин өөр эх сурвалжийн мэдээллээр өнөөдөр 20.50 цагийн орчимд гал гарсан. Аврагчид гал түймрийг 21.10 цагт унтраасан гэсэн юм.