Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа “Өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан лавлагаа мэдээллийн 119 утсыг ажиллуулж эхэлсэн. Шуурхай утас гурван ээлжээр ажиллаж, 30 гаруй мэргэжилтэн зөвлөгөө байна. Үүнээс хойш 11 мянга гаруй иргэнд зөвлөгөө өгсөн байна.
Мөн халдвартай холбоотой цахим орчинд гарч байгаа эерэг, сөрөг мэдээлэлд дүн шинжилгээ хийж яамтай хамтран ажиллаж байна. Бид 21 аймаг, есөн дүүргийн иргэдэд мэдээлэл өгч ажилладаг. Иргэдийн дунд судалгаа явуулахад тэдний амьдралд 100 хувь өөрчлөлт орсон гэж хариулсан. Мөн 70 гаруй хувь нь өдөр тутам маск зүүж байна гэж хариулсан нь иргэдийн дунд хэвшил дадал сууж байгааг харуулж байна. Эмч эмнэлгийн ажилчид бэлэн байдлыг хангахад анхаарлаа хандуулж яам болон манай эрдэм шинжилгээ ажилтчнуудын эрүү ахуй, гарын ариутгалын талаар судалгаа тун удахгүй та бүгдийн гар бэлэн болно" гэлээ.
А.Сүх