Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 156 хүнд шинжилгээ хийжээ. Үүнд Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 137 хүний шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарсан байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Харин ХӨСҮТ-д хийсэн 19 хүний давтан шинжилгээгээр нэг хүнд халдвар илэрлээ. Энэ нь ОХУ-аас ирсэн Цэргийн сургуулийн оюутан юм.
Нэг сайхан мэдээ дуулгахад өнөөдөр нэг оюутан эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 204 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 115 хүн нь эмчилгээнд байна. Үүнээс 23 нь хүндэвтэр, 92 нь дунд зэрэг байна гэж биеийн байдлыг дүгнэлээ. Эдгээр иргэдийн дунд 8-16 насны таван хүүхэд эмчилгээнд байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)