Livetv.mn сайтын сэстгүүлч С.Будрагчаа Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгийн талаарх ноцтой баримт дэлгэсэн цуврал нэвтрүүлэгт бэлтгэн хүргэсэн билээ.
Энэ талаарх асуудлаар сэтгүүлч С.Будрагчаа олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр "ХҮЭК-ын ээлжит гишүүдийг сонгох сонгон шалгаруулалт явагдах гэж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас энэ сарын 15-ныг хүртэлх хугацаанд УИХ-ын хууль зүйн байнгын хороонд нэр дэвшигчид танилцуулгаа хүргүүлсэн байна. Гэтэл эдгээрийн дунд П.Оюунчимэг гишүүн дахин хүсэлтээ гаргасан байна. Энэ хүн 2007 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн санал болгосоноор томилогдож байсан. Үүнээс хойш 11 жил ХЭҮК-ын гишүүнээр ажиллахдаа төрийн өндөр албан тушаал хаших ёс зүй байсангүй. Учир нь 2009 оноос эхлэн албан тушаалаа ашиглаж Эрдэнэт үйлдвэрт шингэн шохой нийлүүлж эхэлсэн.
Мөн “Хабу” зочид буудалд бие үнэлэлтийг зохион байгуулсан.
Би энэ талаарх нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн. Нийт 760 мянган хүн үзсэн. Хүний эрхийн талаар ярьж хэлдэг хүн бусдын биеийг үнэлүүлж байна. Хэдхэн хоногийн өмнө ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж бусдыг гөлөг гэж хэлснийхээ төлөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл бусдыг биеэ үнэлэх боломжийг олгосон П.Оюунчимэг дахин гишүүн болохоор зэхэж байна. Гэр бүлийн жилийн орлого нь 200 сая, өөрийнх нь орлого 10 сая байсан. Гэтэл хэдэн жилийн дотор 2-4 тэрбум төгрөгийн орлоготой болсон байна.
Энэ хүн ХЭҮК-ын гишүүн болохоор дахин санаархаж байгаа гол шалтгаан нь шоронд орохоосо айсандаа ингэж байна. Намайг нэвтрүүлгээ цацсаны дараа намайг цагдаад өгсөн. Цагдаагаас 500 гаруй хуудастай хоёр хавтаст хэрэг нээсэн.
Шалгалтаар “Чиний нэвтрүүлэг үнэн юм байна. Баримтаар нотлогдож байна. Гэхдээ чи ганцхан зүйлээс болж унаж байна. Энэ нь “ДЭЭРЭМ” гэдэг үг оруулсан байна” гэсэн.
Монголын цагдаа ингэж ажиллаж байна. П.Оюунчимэг өмнө нь “Монголын хууль хүчний байгууллага руу ганцхан утас цохиход л миний хэлсэн хүнийг хорино” гэх ухаантай зүйл ярьсан. Үүний бичлэгийг та бүхэн сонссон байх. Цагдаагаас намайг хоёр сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Харин нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Монголын шүүх гэм бурууг яллаж чадаж байна. Гэхдээ П.Оюунчимэг гэдэг хүний хууль бус үйлдлийг таслан зогсоож чадахгүй байна.
П.Оюунчимэг гэж хүнээс хэд хэдэн удаа тайлбар авахыг хүссэн. Гэвч өгөөгүй. Үүний дараа намайг заналхийлж эхэлсэн. Заналхийлсэн хүний IP хаягаар нь байршлыг нь тогтоосон. Цагдаагаас шалгаад хэрэгсэхгүй болгосон.
Баянгол дүүргийн хорооны цагдаа П.Оюунчимэгтэй холбоотой зөрчлийн хэрэг нээсэн юм билээ. Гэтэл баахан дарамтлуулсан байна лээ. Монголын цагдаа баримт дэлгэсэн сэтгүүлчийг шалгадаг хэрнээ хэрэг хийсэн хэрэгтэнг шалгахгүй байна. Сэтгүүлчид үүнийг бүгд мэднэ” гэлээ.
Сэтгэгдэл (11)