ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица УИХ-ын дарга Г.Занданшатарын хүсэлтээр цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсад намрын улиралд томуугийн дэгдэлт болдог. Гэтэл зарим иргэд халдвар Монголоос гарсан, дэгдэхгүй гэж ярьж байна. Тийм биш. Бид 2019 оны арванхоёрдугаар сараас өмнө энэ вирусыг таниж мэдээгүй байсан. Олон хүн өөртөө дархлаа тогтсон гэж бодож байна. Үүнийхээ уршгаар бусдад аюул учруулж байна. Тиймээс найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч халдвараас дутахааргүй дархлаа унагаах худал мэдээллээс зайлсхийнэ үү" гэдгийг онцолсон юм.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Зарим улс орнууд хөл хориогоо сулруулж буйгаараа халдварын цар хүрээ багассан гэдгийг харуулж байх шиг байна. Үнэхээр ийм байх боломжтой юу. Мөн "Корэйн Эйр" компани нислэгээ үргэлжүүлнэ гэсэн. Ийм нөхцөлд байж болох хувилбар мөн үү?
-Вакцин гарах хүртэл эндэгдлийн төвшин өсөх байх. Тиймээс энэ нөхцөл байдалд дасан зохицож, өөрсдийгөө хамгаалах ёстой. Гэхдээ ДЭМБ-аас хэрвээ хөл хориогоо цуцлах гэж байгаа бол аажим аажимаар сулруулах ёстой гэсэн. Тиймээс тэнцвэртэй шийдвэр гаргахыг хичээж байна. Нэн тэргүүнд иргэдийн амь насыг хамгаалах нь зүйтэй.
-Монгол Улсад тохолдол өсөж байна. Эрүүл мэндийн салбарын нөөц боломж хэр байгаа гэж харж байна вэ. Мөн вакцин гаргахад хэдий хэр хугацаа шаардлагатай вэ?
-Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хангалттай сайн ажиллаж байна. Вакцины хувьд 12-18 сарын дараа үйлдвэрлэх боломжтой гэж үйлдвэрлэгч компаниудаас мэдэгдсэн.
-Сонгууль удахгүй болох гэж байна. Энэ үеэр бид юуг анхаарах вэ. ДЭМБ-аас сонгууль зохион байгуулахыг дэмжиж байгаа юу?
-ДЭМБ нь ямар ч үед хүн ардын эрүүл мэндийн хамгаалах үүрэгтэй. Хэрвээ Засгийн газраас хүсэлт гаргавал сонгуулийн үеэр олон нийтийн жагсаал цуглаан зохион байгуулах, аюулгүй байдал ханган ажиллахад бүх талаараа дэмжиж ажиллана.