ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица УИХ-ын дарга Г.Занданшатарын хүсэлтээр цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн 2019 оны арванхоёр дугаар сард үл мэдэгдэх вирус дэгдсэн. Энэ Монгол Улсын төрийн байгууллагууд нэгдмэл байж шат дараатай олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Энэ нь дотоодын системийг бэхжүүлж өгсөн.
Одоо ирээдүйгээ бодох цаг ирлээ. Дэлхий дээр дөрвөн сая гаруй иргэн өвчилсөн. Олон мянган иргэн амиа алдлаа. Азийн зарим улс орнууд энэ өвчинтэй амжилттай тэмцэж чадаж байна. тэдний нэг нь Монгол Улс. Халдварыг зогсоохын тулд Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас гаргасан арга хэмжээ, шийдвэрийг ард иргэд дагах нь зүйтэй.
Гэтэл зарим үед худал, цуу яриа олноор гарах боллоо. Бидний дархлааны тогтцолоо аливаа өвчнөөс хамгаалж байдаг. Гэтэл одоогийн судалгаагаар коронавирусний халдвар авч эдгэрсэн хүн дахин халдвар авах магадлалтай.
Монгол Улсад намрын улиралд томуугийн дэгдэлт болдог. Гэтэл зарим иргэд халдвар Монголоос гарсан, дэгдэхгүй гэж ярьж байна. Тийм биш. Бид 2019 оны арванхоёрдугаар сараас өмнө энэ вирусыг таниж мэдээгүй байсан. Олон хүн өөртөө дархлаа тогтсон гэж бодож байна. Үүнийхээ уршгаар бусдад аюул учруулж байна. Тиймээс найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч халдвараас дутахааргүй дархлаа унагаах худал мэдээллээс зайлсхийнэ үү" гэлээ.