Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 380 хүнд шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү үнд Өмнөговь аймагт тусгаарлагдсан нэг, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан тав, Дорноговь аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ хийсэн юм. Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэж, дараагийн шатны хяналт руу шилжиж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 20 хүнийг эмчилж гаргалаа. Таван хүний дөрөв нь оюутан, нэг нь 55 настай иргэн байна. Одоо 78 хүн эмчлэгдэж байна.
Чартер нислэгүүдээ хоорондоо тохиролцож байж үйлддэг учраас бэлтгэл ажлаа сайн хангаж байж хийдэг. ХӨСҮТ-ийн хувьд халдвартай байж болзошгүй гэсэн гол иргэдүүдээ хүлээн авч байна. Мөн иргэдийг тусгаарлах байранд нэг нэгээр нь оруулж байгааг та бүхэн мэднэ. Залуучуудын ихэнх нь хөнгөн хэлбэртэй өвчилж байна. Амьсгалын аппаратын хувьд хангалттай бий. дараагийн бэлтгэл ажлыг ч сайн хангасан. учир нь бидэнд таван сарын хугацаа өгсөн шүү дээ. Хамгаалах хувийн хэрэгслийн хангалтыг сайн хангаж байна" гэлээ.
А.Сүх