Өчигдөр Туркээс 170 иргэн, ОХУ-аас 347 оюутан эх орондоо ирсэн. Эдгээр иргэдээс авсан шинжилгээгээр өнөөдөр 11.00 цагийн байдлаар нэмж 19 тохиолдол илэрсэн.
Тэгвэл үдээс хойшхи шинжилгээгээр нэмж 37 халдвар бүртгэгджээ. Ингэснээр 2020 оны тавдугаар сарын 13-н буюу өчигдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотод суралцдаг 347 сонсогч эх орондоо ирсэн юм. Одоогийн байдлаар тэдний 55-аас нь коронавирусийн халдвар илрээд байна. Манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 98 боллоо. Үүнээс 83 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
А.Сүх
Сэтгэгдэл (4)