Ойрын өдрүүдэд шороон шуурга шуурч, аюулт байдал үүсч болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Энэ хүрээнд иргэдийг хол замд гарахгүй байхыг анхааруулж байна.
мэргэжлийн байгууллагуудын зүгээс 2008 оны тавдугаар сарыэ 26, 27-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь зэрэг аймгуудад цаг агаарын гамшгийн улмаас 52 хүн эрсдэж, 382 мянган мал хорогдож, эрчим хүчний 62, холбооны 668 шон, 110 гэр нурж ихээхэн хохирол учирсантай холбоотой нөхцөл байдал болж болзошгүй гэж үзжээ.