Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эмч, эмнэлгийн ажилтны хүрэлцээ хангалттай бий" гэдгийг онцоллоо. Тодруулбал, "Иргэд голомттой бүс нутгаас ирж буй учир халдвар авсан байх эрсдэл өндөртэй. Энэ сарын 13-нд ирсэн иргэдэд шөнийн 03.00 цаг хүртэл манай эмч нар шинжилгээ авсан. Зарим шинжилгээний хариу гараагүй байна. Өнөөдөр 11.00 цагийн байдлаар 19 хүнээс халдварын вирус илэрсэн хариу баталгаажлээ.
Истанбулын онгоцоор 179 хүн ирсэн. Одоо ялган ангилж байна. Одоогоор халдварын эмч, сувилагч, асрагч зэрэг эмнэлгийн ажилтан, эм тариа хангалттай байна.
Нийт тохиолдол 61 боллоо. Энэ тоо цаашид өсөх магадлалтай. Учир нь ОХУ-аас ирсэн оюутнууд халдварын эрсдэлтэй бүсээс ирсэн. Гэхдээ хүүхэд залуусаа хүний нутагт өвдөж, хүндрэхээс нь өмнө нь авчирч оношилсон нь бидний давуу тал. Бид бүх хүнийг эдгэрүүлж хайртай гэр бүлд нь хүргэх болно. Та бүхэн итгээрэй" гэдгийг мэдээллээ.