Коронавирусний халдвар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт тархаж, нийт 4.421 сая хүн өвчилж, 297 мянган хүн нас барж, 1.6 сая хүн эдгэрсэн бол одоогоор дэлхийд нийтэд 2,4 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 83 мянган хүн халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа. Ялангуяа ОХУ, Бразил, АНУ-д өдөрт 10 мянгаар нэмэгдэж байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэ үеэр Зоонозийн өвчин судлалын үндэсний төвөөс "ОХУ болон УБ-Бээжингийн чиглэлийн гурван онгоц, 12 автобус, 544 ачааг ариутгалд оруулсан. Нийт 14 чиглэлийн галт тэргэнд 3754 хүнд шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй" гэдгийг мэдээллээ. Харин Эрүүл мэндийн яамнаас ОХУ-аас өчигдөр ирсэн цэргийн сургуулийн 340 оюутнаас бүгдээс нь шинжилгээ авсан. Үүнээс 18 хүн халдвартай болох нь батлагдлаа. Франкфурт чиглэлийн онгоцор ирж ХӨСҮТ-д хянагдаж айсан нэг хүнээс давтан шинжилгээгээр вирус илэрсэн. Ингээд нийт тохиолдол 61 боллоо. Энэ тоо цаашид өсөх магадлалтай. Учир нь ОХУ-аас ирсэн оюутнууд халдварын эрсдэлтэй бүсээс ирсэн. Гэхдээ хүүхэд залуусаа хүний нутагт өвдөж, хүндрэхээс нь өмнө нь авчирч оношилсон нь бидний давуу тал. Бид бүх хүнийг эдгэрүүлж хайртай гэр бүлд нь хүргэх болно. Та бүхэн итгээрэй" гэдгийг мэдээллээ.