Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.нямхүү "ОХУ-аас ирсэн оюутнаас 18 хүнээс халдвар илэрсэн. Мөн Франкфуртын онгоцоор ирж ХӨСҮТ-д хяналтад байсан иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн" гэлээ. Бусад иргэдэд давтан шинжилгээ хийнэ. Шинжилгээг олон удаа давтаж хийнэ. Учир нь зарим үед таван удаа шинжилгээ хийж байж вирусыг илрүүлж байна. Тиймээс 21 хоног тусгаарлах нь манай улсын нөхцөл байдалд тохирч байна.
ХӨСҮТ-д 300 гаруй иргэн хянагдаж байна. Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Сэтгэл санаа өөдрөг байгаа. Мөн халдвартай жирэмсэн эхээс урагт вирус халдвар дамжсан тохиолдол цөөн бий. Уханьд гурван эмэгтэй төрсөн. Хүүхдүүд нь эрүүл мэндэлсэн. Харин Европит нэг эмэгтэйгээс хүүхдэд нь вирус халдварласан. Гэхдээ 14 хоногийн дараа эдгэрсэн.