Цар тахлын үед ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл түр хугацаанд зогсоогоод байгаа билээ. Тэгвэл хөл хорионы энэ хугацааг Налайх дүүргийн Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн долдугаар ангийн сурагч Х.Энхжин үр бүтээлтэй өнгөрүүлж байна. Тэрбээр каринтены үеэр сийлбэр хийж сурсан бөгөөд өөрийн бүтээлийг зарж борлуулахын сацуу нийслэлийн Цагдаагийн газарт зарим бүтээлээ бэлэглэсэн юм. Тэгвэл Г.Энхжин охин хотын дарга С.Амарсайханд ил захидал илгээлээ. Үүнд,
"Хотын дарга С. Амарсайхан танаа ил захидал илгээх нь.
Сайн байна уу. Хотын дарга таньд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хийж байгаа ажлуудыг сошиалаар харж бахархаж явдаг. Манай Налайх дүүргийн өнгө үзэмж сүүлийн үед сайжирч дүүрэг маань гоё болж байна. Намайг Хонгорзулын Энхжин гэдэг. Би 13 настай додугаар ангийн сурагч бөгөөд ээжээсээ сурсан мэдлэгээ ашиглан чөлөөт цагаараа мод, хуванцараар сийлбэр хийж эхэлсэн. Том болоод цагдаагийн алба хаагч болохоор өөртөө зорилт тавьсан. Ээж маань сийлбэрчин мужааны ажлыг өөрийнхөө сонирхлоор хийж гэр бүлээ тэжээж, аав маань ойр зуурынх нь ажилд тус нэмэр болж, эгч минь хичээлдээ шамдан суралцсаар байна.
Манайх тоног төхөөрөмж төдийлөн сайн биш тул их хэмжээний захиалга авч мөнгө хуримтлуулж чаддаггүй. Материаландаа ихэнхи орлогоо зарцуулж үлдсэнийг нь хоол хүнсэнд хэрэглээд дуусдаг юм. Зээл авах гэж хороо, дүүрэг, яамдаар олон явсан боловч зээл олдохгүй байна. Ажлын байр барих гэж эхлүүлсэн боловч санхүүгийн хямралаас болж дуусгаж чадахгүй орхисон. Ажлын байр гээд дөрвөн ханатай гэр хүнээс түрээслэсэн ч эзэн нь буцааж авах гэж байгаа тул удахгүй хашаандаа бүтээлээ хийх болж байна.
Ээж маань ойр хавийнхаа хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон хүмүүст мэдсэн сурсан зүйлээсээ сайн дураараа харамгүй зааж өгдөг сайхан сэтгэлтэй эмэгтэй бий.
Би ээжээрээ маш их бахархдаг тул бага ч гэсэн туслах юмсан гэсэн үүднээс таньд захидал бичиж сууна. Таниас мөнгө гуйхгүй ээ, ээжийг минь ямар ч хамаагүй зээлэнд хамруулж өгөөч гэж хичээнгүйлэн гуйя.
Манайх шиг юм хийж жаахан туслахад цаашдаа өөрөө хөгжөөд явах боломжтой айлуудад ЖДҮ болон бусад тусламж дэмжлэг огт очихгүй дандаа танил талтай хүмүүст хүрч байгаад гомдолтой явдаг юм, би. Ээж минь зээл хөөцөлдөж явсаар эцэстээ цөхөрсөөн.
Таныг миний захидлыг уншиж үзээд нааштай хариу ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Хүндэтгэсэн: Г.Энхжин
Холбогдох дугаар 86650446" гэжээ.
Сэтгэгдэл (1)