Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зөвлөмж хүргэлээ.
Тэрбээр “Манай улсад батлагдсан 42 тохиолдол бий. Сэжигтэй тохиолдлуудад коронавирусний шинжилгээ хийж үзэхэд илрээгүй. Өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүнд шинжилгээ хийсэн байна. Батлагдсан тохиолдлын эмнэлзүйг харахад 40 орчим хувь нь хөнгөн явцтай байна. Эдгэрсэн 15 хүний тав нь сувилалд байна. Ажиглалтын хугацаа нь бүрэн дууссан долоон иргэн байна.
Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд эхлээд амьсгалын замын шинж тэмдэг буюу хоолой өвдөх, нүд нуухтах, нус гойжих зэрэг шинж тэмдэг илэрч байна. Сүүлийн дөрвөн нислэгээр ирсэн батлагдсан тохиолдол хүнд ирсэн.
Коронавирус шинэ халдвар учраас амьсгалын замын халдвараар баримжаалж байна. Энэ халдварын хувьд эрсдэл өндөр. Тиймээс иргэдээ 40-50 хоног хянаж байж гаргаж байгаа юм. Хамгийн гол нь халдвар дахихыг үгүйсгэхгүй учраас байнгын бэлэн байдалд байх шаардлагатай" гэлээ.
А.Сүх