Ховд аймаг дахь зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч Б нь бусдад зодуулж, Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл цацагдлаа. Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад "Ийм мэдээлэл ирээгүй. Тодруулахаар ажиллаж байна" гэдгийг хэллээ.
Хохирогч Б нь 22 настай, эрүү нь хугарсан гэмтэл авсан. Одоогоор яг ямар шалтгаанаар ийм гэмтэл авсан нь тодорхойгүй байгаа юм байна.