УОК-ын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос 170 орчим иргэнийг авчрахаар болсон билээ. Энэ дагуу “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц 09.30 цагаас хөөрөх гэж байна. Онгоц энэ сарын 14-нд буюу маргааш Улаанбаатар хотод газардана. Уг нислэгээр Европт ажиллаж, амьдарч байсан монгол иргэд голчлон ирнэ.
УОК-оос өгсөн мэдээллээр дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ.
Уг нислэгийн дараа БНЭУ дахь иргэдээ авахаар Улаанбаатар-Ханой-Дели-Ханой-Улаанбаатар чиглэлд мөн нислэг үйлдэж, 165 иргэнээ авчрах юм.