Өнөөдөр олон улсын сувилагч нарын баярын өдөр тохиож байна. Орчин үеийн сувилахуйн ухааныг үндэслэгч “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Английн иргэн Флоренсе Найтенгелийн төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг 1974 онд олон улсын сувилагчийн нийгэмлэгээс “Сувилагч нарын баярын өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтсон билээ.
Манай улс “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг 1995 оноос анх тэмдэглэснээс хойш жил бүр энэ өдрийг сувилагчийн ажил мэргэжлийг сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих үйл ажиллагааг уламжлал болгон тогтмол зохион байгуулж иржээ. \
Бусдын амьдралын төлөө эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсрол олгодог сургагч багш, өвчтөний өмгөөлөгч, дотнын найз болсон Монголын үе үеийн эрхэм сувилагч нартаа баярлалаа.