Баянхонгор аймгийн нэгэн суманд залуус архидан согтуурсан үедээ нэгэн эмэгтэйг бүлэглэн хүчирхийлж улмаар амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ. Хохирогч эмэгтэй 34 настай бөгөөд их хэмжээний цус алдсанаас болж амьсгал хураасан, олон тооны мэсний шарх үүссэн байсан аж. Уг хэргийг тус аймгийн харьяат 26-29 насны гурван залуус бүлэглэн хүчирхийлсэн болох нь цагдаагийн байгууллагын урьдчилсан шалгалтаар тогтоогджээ. Тиймээс сэжигтнүүдийг цагдан хорьж, хавтаст хэрэг нээн шалгаж байна.
Хэргийн газраас архины шил, ундааны сав болон хутга, заазуур, гурилын элдүүр зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, хавтаст хэрэгт хавсаргажээ.
Сэтгэгдэл (1)