УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хйилээ. Энэ үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэд суудал солихыг хориглоно. Мөн идэж, уух асуудлаа зохицуулахыг сануулъя.
Энэ сарын 11-нд Гашуунсухайт боомтоор 459 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Эдгээрийг ариутгаж, жолоочийг тусгаарлаж ажилласан. Баянхошуу, Шивээ хүрэн боомтод хорио цээрийн дэглэм мөн адил үйлчилж байна. Боомуудаар нэвтрэх уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдэж байна. Бусад төрлийн гоц халдвараас анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа хаврын улиралд малын гоц халдварт өвчин ихээр гардаг. Ховд аймагт 23 тарваганы нойтон мах нэвтрүүлэх гэж байгаад баригдсан. Хаврын улиралд түүхий цус уух нь дархлаа дэмждэг гэж эрчүүд ташаа ойлгодог. Үүнээс болж халдварт өвчин тусах эрсдэл нэмэгддэг учир эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхийг иргэдэд уриалж байна.
Нэг зөрчлийн араас олон арван алба хаагчдад ажлын ачаалал нэмдэг.
Тиймээс ийм үйлдэл гаргахгүй байхыг хүсэе. Нөгөө талаасаа өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малын сэг зэм их байна. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагууд малын сэг зэм устгахад анхаарах хэрэгтэй гэлээ.