Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсад суугаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрах асуудлаар мэдээлэл хийж байна. Одоогийн байдлаар 10 гаруй иргэн эх орондоо эргэн ирэх хүсэлтээ УОК-т Элчин сайдын яамдаар дамжуулан хүргүүлсэн байна.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.мөнхтүшиг “Турк улсаас иргэдээ татан авах онгоц маргааш хөөрнө. Улаан-Үүд дэх консулд хүсэлт гаргасан 200 орчим, Эрхүү дэх консулд хүсэл гаргасан 200 гаруй оюутныг Алтанбулаг боомтоор нэвт рүүлнэ. Эдгээр тусгаарлах байрны төлбөрөө төлөхийг анхааруулъя.
Энэтхэг улсаас энэ сарын 18-нд Дели чиглэлд онгоц хөөргөхөөр төлөвлөж байна. Элчин сайд Г.Ганболд нэрсийг баталгаажуулж байна. Өмнө нь иргэд МИАТ-аас онгоцны билетээ урьдчилж захиалдаг байсан бол өнгөрсөн сарын 30-наас эхлэн УОК-оос нэрс баталгаажсан хүмүүс тийзээ захиалах боломжтой болсон. Энэтхэг улс нь энэ сарын 17-ныг хүртэл хөл хорио тогтоосон. Тиймээс 18-ны өдөр нислэг үйлдэхээр болсон. Хоёр нислэг үйлдэх талаар судалж байна. Дипломат шугмаар эхний чартер нислэгийн хуваарь тогтсон. Ламхай нарын хувьд Дели хотоос 2000 км зайд байрлах хотод оршин суудаг. Ийм хол газраас халдварын бүс рүү тээвэрлэх нь эрсдэлтэй. Ламхай нарын шавилин суудаг ойролцоох хотын нисэх буудлууд олон улсын онгоц хүлээж авдаггүй. Тиймээс аль боломжтой хувилбарыг судалж байна” гэлээ.
Мөн Японоос 1000 гаруй иргэн ирэх хүсэлт гаргасан. Өмнө нь хоёр удаа чартер нисгэж, иргэдээ татсан. Одоо 10 гаруй иргэн ирэх хүсэлтээ гаргаад байна. Татан авах боломжийг судалж байна. Ойрын үед чартер нисгэх боломжийг судалж байна
Казахстанд амьдарч, суралцдаг иргэдийг Цагааннуур боомтоор татан авах боломжийг судалж байна. Хамгийн гол тусгаарлах байрны нөөцөө харах ёстой. Тусгаарлах байрны нөөц нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа ч эрүүл ахуйн шаардлага хангасан байрны хүрэлцээ дутмаг байна.
ОХУ-ын боловсролын байгууллагууд цахимаар хичээллэх болсон. Үүнтэй холбоотой тус улсад суралцдаг оюутнууд ирэх хүсэлт гаргасан. Тусгай үүргийн нислэг үйлдэх эрх МИАТ компанид байгаа. Энэ компани нэг талдаа хоосон нисдэг. Энэ утгаараа зардал их гардаг. Гэхдээ иргэдэд ачаалал нэмэхгүй үүднээс тийзний үнэдээ уян хатан хандаж ирсэн. Зөвхөн нислэгийн зардлаа нөхөх замаар нислэг үйлдэж байгаа" гэв.