Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан энэ сарын 7-ны байдлаар Монгол Улс нийт 17.4 сая ширхэг амны хаалт импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 17 дахин өндөр тоо юм.
Үнийн дүнгээр нь тооцвол, өнгөрсөн онд нэг сая ширхэг амны хаалтыг 112.6 мянган ам.доллараар худалдан авч байсан бол энэ жил 17.4 сая ам.доллароор амны хаалт импортолсон байна.
Энэ хугацаанд шинэ коронавирусний 79,006 ширхэг оношлуур, 14,937 ширхэг иж бүрэн хамгаалалтын хувцас, 8.3 сая ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хилээр оруулж иржээ.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар