Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Дөрөвдүгээр сарын 12-оос хойш сүүлийн дөрвөн долоо хоногийн турш Европын орнуудад халдварын тархалт буурах хандлагатай байгаа ч Беларусь, Казахстан, ОХУ, Украинд өнгөрсөн өвчлөл нэмэгдсэн. Сүүлийн 24 цагийн байдлаар халдвар АНУ, Испани, Италид 0.5-1 хувиар, Англи улсад гурван хувиар, ОХУ-д зургаан хувиар нэмэгдсэн. На баралтын түвшин Франц улсад 19 хувь, Англид 15 хувьтай байна. Дэлхийн хэмжээнд нас баралтын хувь одоогоор долоон хувьтай байна.
ДЭМБ-ын Европын бүсэд нийт 1.6 сая халдвар авсан тохиолдол, 150 мянга гаруй хүн эндсэн бөгөөд нийт тохиолдлын 45, нас баралтын 60 хувийг эзэлж байна. Эдгээрээс 43 орон хэсэгчилсэн болон бүтэн гэрийн хорионд байна. Ковид-19 халдвартай холбогдуулан Бельги, Болгар, Франц, Ирланд, ОХУ, Испани, Англи зэрэг олон оронд гэр бүлийн дундах гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл нэмэгджээ. Тодруулбал, хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 60 орчим хувиар нэмэгдсэн" гэлээ.
А.Сүх