Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 10-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 107 хүнд шинжилгээ хийгдсэн. Үүнд Дорноговь, Дархан-Уул аймагт болон бусад ажиглах байранд тусгаарлагдсан 82 хүний шинжилгээ хийгдсэн. Халдвар илрээгүй. Мөн ачаа тээврийн 25 жолоочид хийсэн шинжилгээнээс халдвар илрээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 28 хүний биеийн байдал тогтвортой байна.
Бельги улсаас ирсэн иргэн ажиглалтад байна. Монгол Улсад энэ хүнээс өөр тохиолдол бүртгэгдээгүй. Давтан шинжилгээ авсан. Халдвар илрээгүй байна. ХӨСҮТ-ээс тандалтын шугамаар долоо хоногт 200 гаруй хүнээс шинжилгээ авч байна. Одоогоор халдвар илрээгүй" гэлээ.
А.Сүх