Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбат "УОК-ын хуралдаанаас сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд курс, дамжаа болон сургалтын төвүүдэд ЭМЯ, Шуурхай штабаас тодорхой зөвлөгөө, албан бичиг хүргүүлнэ. Маргааш Засгийн хуралдаанаар тодорхой шийдвэрүүд гарна.
Сургалтын үйл ажиллагаа тодорхой хугацаанд явагдаагүй удсан тул сайтар цэвэрлэж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагаар хийлгэх ёстой. Ингэж байж анхан шатны бэлтгэл хангагдаа. Мөн суралцагч хоорондын зай нь 1.5 метр, 10 хүртэлх хүнтэй, богино цагаар хичээллэх сургалтын газруудыг зөвшөөрсөн. 20 ам.метр талбайтай хэрнээ 15 суралцагч байлгасан бол дүрэм зөрчсөнд тооцно" гэлээ.