
Залуу бүсгүйн биед шингэсэн гэх буг чөтгөрийг хөөн зайлуулахын тулд
эхийнх нь дэргэд хурьцал үйлдэж доромжилсон ховсчин эрийг Сингапурын
шүүх ялласан байна.

Залуу бүсгүйн биед шингэсэн гэх буг чөтгөрийг хөөн зайлуулахын тулд эхийнх нь дэргэд хурьцал үйлдэж доромжилсон ховсчин эрийг Сингапурын шүүх ялласан байна. Ся Кван Юнь гэдэг энэ гаж донтон шүүхийн шийдвэр ёсоор өргөст торны цаана 12 жилийг өнгөрүүлэх юм. Түүнээс гадна энэ садар эрийг ташуурдахаас гадна зургаан удаа банздах аж. Хэргийн материалд өгүүлснээр бол 18 настай хохирогч эмэгтэйн ээж нь дэндүү мунхаг, мухар сүсэгтэй нэгэн байсан гэнэ. 2011 оны намар тэрээр гудамжинд байх нэгэн жижиг мухлагийг анзаарч сонирхсон байна. Тэнд 40 настай Ся Кван Юнь ховсдох аргаар эмчилгээ хийнэ гэж дүвчигнэж байжээ. Сайн эр эмэгтэйн биед чөтгөр шүглэсэн гэж ятгаад хурьцлын аргаар хөөн зайлуулах боломжтой гэж мэдэгдэв. Хоёр хоногийн дараа ховсчин эр үйлчлүүлэгчийнхээ гэрт очиж буг чөтгөрүүдийг зайлуулахаар болсон аж. Гэвч нэг удаагийн “ховсдолт” түүнд бага санагдав. Залилагч эр тэр эмэгтэйн ойр дотны хүмүүс ч бузартсан гэж мэдэгджээ. Долоон хоногийн дараа ховсчин эр өөрийг нь охинтой нь хамт үлдээхийг хүсч ээж, хойд эцэг, дүүг нь гадагш гаргав. Ямар ч юм болж байсан тэднийг унтлагын өрөө рүү орж ирэхгүй байхыг хатуу захижээ. Ингээд чивэлт эр хүчингийн хэрэг үйлдсэн байна. Ингэхдээ хүндрүүлэх нөхцөлтэйгээр үйлдсэн аж.
Д.Ундрах 24tsag.mn