Багануур ХК нь үйл ажиллагаандаа Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-шаардлага MNS OHSAS 18001:2012 олон улсын стандартыг нэвтрүүлэх ажлыг өнгөрсөн оны 5 сараас эхлэн гурван үе шаттай төлөвлөн хэрэгжүүлсэн. Өнөөдөр ХЭМАБ-н удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх ажлын тайлангийн хурал боллоо.
Эхний үе шатны төлөвлөгөөт ажлын хүрээнд давхардсан тоогоор нийт 249 ажилтныг сургалтад хамруулж ХЭМАБ-н бодлогыг шинэчлэн тодорхойлж бодлогыг хэрэгжүүлэх зорилт, хөтөлбөрийг гурван жилийн хугацаатай боловсруулсан.
Удаах шатанд стандартын гүйцэтгэлийн үнэлгээ мониторинг хийх, дотоод аудитор бэлтгэх сургалтанд хэсэг нэгжийн 16 ИТА-ыг хамруулан аудиторын эрх олгуулж эхний үнэлгээ мониторингийг хийлгэсэн.Гутгаар шатанд нэгдүгээр шатанд хийсэн ХЭМАБ-н удирдлагын тогтолцоо MNS OHSAS 18001: 2012 стандартын зөрүүний шинжилгээний нийцэл 34,2 хувьтай байсан бол энэ үе шатанд дахин шинжилгээ хийхэд нийцэл 88,2 хувьтай гарсан. Хурлын төгсгөлд багш Г.Булжинсүрэн бидэнд
#Дэлхийтэй_ойлголт_хэл_хөл_нийлүүлэн_алхахыг_биднээс_хүссэн_юм.