“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Чингис хааны зурагтай бэлгэвч БНХАУ-д худалдаалагдаж буй асуудлыг хөндөж мэдээлэл хийлээ.
Тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр “Манай хөдөлгөөний зорилго бол Монголын төрд үүссэн гаж тогтолцоог устгах, баялгийн тэгш бус хуваарилалтыг устгахад чиглэж байгаа. Чингис хааныг монголчуудаас гадна дэлхий мэдэж, биширдэг. Гэтэл “Чингис хааны нэр, зурагтай бэлгэвчийг БНХАУ-д үйлдвэрлэж худалдаалж байна” гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарлаа. Энэ мэдээллийг ШӨХТГ-ын дарга асан Д.Мөнхтөр өөрийн Фэйсбүүк хуудаснаа дэлгэсэн бөгөөд Хятадад суралцдаг оюутнууд уг бэлгэвчийн зургийг авч явуулсан байдаг. Өмнө нь ч Чингис хааныг тэр тусмаа Монгол гэсэн тодотголтой бүхнийг гутаан доромжлох тохиолдол гарч байсан. Энэ бүхэн өнөөдрийн төр барьж буй улстөрчид Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрх зүйн чадамжгүй байгааг илэрхийлж байна. Маш том доромжлол юм” гэлээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)