Шинэ жилийн баяраар төрөл бүрийн бэртэл гэмтэл, хордлогын тохиолдол эрс нэмэгддэг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье.
Сүүлийн жилүүдэд салхин цэцэг өвчний тархалт нэмэгдсэн тул өмнө нь өвчилж байгаагүй бага насны хүүхэд халдвар авахаас сэргийлж, өвчлөл гарсан айлаар орохгүй байх. Салхинцэцэгийн өвчлөл гарсан бол бага насны хүүхэдтэй хүмүүст урьдчилан сануулах, согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг гэрт нь заавал хүргэж өгөх, хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах арга зам юм.
Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзъя.
Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсны дараа гараа заавал угаах. Гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж, хэрэглэж хэвших нь баярын үеэр ихсэх хандлагатай байдаг бохир гараар дамждаг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой юм.
Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтоо зөв хийе.
Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалалт, тээвэрлэлтийн горим мөрддөг, найдвартай газраас худалдан авах, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх, лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх, өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах, хувь хүний гар дээрээс ил задгай газар, чанаргүй, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчид, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх, хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх, хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх, хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших, хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах, жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх, усыг буцалгаж хэрэглэх, махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах, түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших хэрэгтэй.
Мөн хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорх нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Л.Сайнаа