Олон нийтийн газар сэлэм эргүүлсэн, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байхдаа мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно. Тодруулбал, түүнд холбогдох хэргүүдийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжсэн бөгөөд байна. С.Бямбацогт, А.Одмөнх Г.Ганхуяг Ц.Ган-Эрдэнэ, Б.Элбэгсайхан нарт Эрүүгийн хуулийн 20.7-1, 20.16-2.1, 11.6.1-д зааснаар буруутгаж буй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, 11.6.1.д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. Харин тус хуулийн 16.2 дугаар зүйлд хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах, 16.2.1.д хүүхдийг байнгын согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулсан бол 5400 нэгжээс хорин 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.Тус хуулийн 20.7 дугаар зүйлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 20.7.1.д хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ. Урьдчилсан хээлцүүлэгээр хэргийг мөрөн байцаалтад буцаах эсэх, гэм буруутай эсэхийг хэлэлцэж шүүх хурлыг товлох юм.
Сэтгэгдэл (1)