Баянгол дүүргийн жижиг худалдаа эрхлэгчид Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлжээ.
Тэд хүсэлтдээ “Гамшгийн хэмжээнд хүрсэн нийслэлийн агаарын бохирдол, хөрсний бохирдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яаралтай асуудлыг хэлэлцэж дорвитой арга хэмжээ авна уу? Монголын эрдэмтэд, шинжлэх ухаанчид, инженерүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж, агаарын бохирдол, хөрсний бохирдлын талаар зохих шийдэлд хүрч, нийслэлчүүдийн тулгамдсан асуудлыг эерэгээр шийд” гэжээ.
Жижиг худалдаа эрхлэгчдийн төлөөлөл “Чиний миний хүүхэд утаагаар амьсгалж байна. Иймийн тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах хэрэгтэй. Тиймээс бид шаардлага хүргүүлж байна. Монгол инженер, Монгол эрдэмтдийнхээ санал бодлыг сонсохгүй юм бол өөр яах юм бэ. Энэ Турк зуух ирээд юуг ч шийдэж чадахгүй. Тэр Бээжин, Хөх хот зэрэгт утааг яаж зайлуулсан чадсан байна. Гэтэл 1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод утаа аюулын түвшинд хүрчихлээ. Бид 1000 орчим хүнийг төлөөлж өнөөдөр энд ирээд байна” гэв.
Л.Сайнаа