Монгол, Туркын хамтарсан сургуулийн захирал, Туркын иргэн Вейсел Акчай нь эн оны долдугаар сарын 27-ны өглөө 10.00 цагийн орчимд саарал өнгийн цувтай гэрээсээ гараад явж байхад нь хэсэг хүмүүс барьж аван, машиндаа суулган явсан гэх мэдээлэл түгэж, шуугиан тариад байлаа.
Тухайн үед түүнийг авч явахаар Туркийн онцгой элчийн онгоц ч ирээд байсан. Харин түүнийг Монголын ард түмэн авч үлдсэн гэхэд хилсдэхгүй.
Тухай үед түүний талаар Гадаадын иргэн, харьяатын газраас тодруулахад “Вейсел Акчай нь Монгол Улсад суурьшсан анхдагч Туркуудын нэг. Монголд амьдарч байх хугацаандаа ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Монгол Улсын хилээр орж ирснээс хойш гараагүй байгаа. 2019 оны аравдугаар сар хүртэл оршин суух зөвшөөрөлтэй” гэж байв.
Харин тэрбээр өнөөдөр Монголд байхгүй аж.
Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газраас авсан мэдээллээр өнгөрөгч 11 дүгээр сарын 30-ны өдөр “Буянт Ухаа” нисэх онгоцны буудал дээрээс Хонконг чиглэлийн нислэг хийсэн байна. Мөн түүний гэр бүлийнхэн нь Америкийн Нэгдсэн Улсад байгаа юм байна.
Тэрбээр 2004 оны тавдугаар сард Монголд анх орж ирж байсан аж.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (1)