“Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд суурилуулсан цацрагийн хяналтын төхөөрөмжийн ашиглалт, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, авах хариу арга хэмжээ, дасгал сургуулилт хийх, сургагч багш бэлтгэх сургалтыг 12 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АНУ-ын Эрчим хүчний яамны харьяа Баруун хойд номхон далайн лабораторитой хамтран зохион байгууллаа.
Цацраг идэвхт материал, цацрагийн үүсгүүр хилээр хууль бусаар орж ирсэн үед хамтран ажиллах чиг үүрэг бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, ГЕГ, Цагдаагийн ерөнхий газар, ХХЕГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, ЦЭК зэрэг байгууллагуудын 19 албан хаагч оролцсон тус сургалтад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ЦЦАБХХ-ийн улсын байцаагч Ч.Өсөхжаргал хамрагдаж, дасгал сургууль хийж оролцсон.