Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудаас хүргэж байна.
“PERSONA NON GRATA”-ГИЙН ТОМИЛСОН “PERSONA NON GRATA”
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санал болгон хийсэн сүүлийн томилгоонуудын нэг нь Монгол Улсаас Швейцарь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын томилгоо байлаа. Нэгэн үе Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад АСЕМ-ыг зохион байгуулсан Л.Пүрэвсүрэн Швейцарьт Монгол Улсыг төлөөлөх итгэл хүлээж байхдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөх байсан юм.
https://www.24tsag.mn/a/168402
Э.БАТ-ҮҮЛ: МОНГОЛЫН ТӨРТ УЛС ТАРЖ БУТАРВАЛ ХАРИУЦЛАГЫГ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХҮЛЭЭНЭ!
Зөвлөлт Холбоот Улс хэмээх нэртэй, оросын коммунистуудын байгуулсан эзэнт гүрэн байлаа. Энэ бол аугаа Петр I эхлүүлж, их хатан Екатерина II-ыг дамжиж бий болсон Орос орны суурин дээр 1917 оны Октябрийн хувьсгалаар байгуулагдсан их гүрэн. ЗХУ нь 70 гаруй жил тогтоод 1991 онд задарч үгүй болсон байна. Зөвлөлт их гүрэн үзэл суртал, үзүүлэн тоглолтыг эдийн засгийн үр ашгийн дээр тавьдаг социализм хэмээх гажиг тогтолцоондоо чирэгдэж дампуурсан. Эдийн засаг нь дампуурсан Зөвлөлт төр 90 он гэхэд "саа тусаж хэвтэрт орсон" юм.
https://www.24tsag.mn/a/168432
АТГ УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМААГААС МЭДҮҮЛЭГ АВЧ БАЙНА
Авлигатай тэмцэх газар УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас мэдүүлэг авч байгаа юм байна. Тодруулбал, тэрбээр ХОМ-тээ дурдсанаар "Доктор МЭИК" компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан аж. Үүнтэй холбоотойгоор "Капитал" банкнаас шаардлагатай бичиг баримтыг өнгөрсөн баасан гаригт хураан авч, шалгаж байгаа юм.
https://www.24tsag.mn/a/168434
Н.НОМТОЙБАЯРЫН ДЭЛГЭХ ДАРААГИЙН БАРИМТ ЮУ ВЭ?
Өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн төрсөн дүүгээр дамжуулан ЖДҮ-ээс зээл авсан талаар мэдээлэл хийсэн.
Харин энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хэдэн ах, дүү нар маань бие биедээ гай болчихгүй юмсан гэж мөрөөрөө л ажиллаж амьдардаг. Тиймдээ ч тэр бүр уулзалдаж чадахгүй л явдаг. ЖДҮХС-гаас зээл авсан гэж байгаа асуудал гүтгэлэг. Би хэзээ ч өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсдээ зээл өгөөч гэсэн бичиг сачиг явуулж байсан зүйл байхгүй.
https://www.24tsag.mn/a/168563
СЭТГҮҮЛЧИД МАН-ЫН ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫГ МЭДЭЭЛЭХЭЭС ТАТГАЛЗЛАА
МАН-ын Бага хурал өчигдөр болсон билээ. Тус хурлаас гарсан шийдвэрийн талаарх хэвлэлийн хурлыг сэтгүүлчид мэдээлэхийг татгалзлаа.
Учир нь тус хурал хэвлэл мэдээллийн байгууллага болоод олон нийтэд хаалттай болсон юм. Үүнийг хэвлэл мэдээллийнхэн иргэдийн мэдэх эрх зөрчигдсөний дээр сэтгүүлч, зураглаачдыг өвлийн хүйтэнд гадаа өдөржин зогсоосонд ийн дургүйцэж буйгаа илэрхийллээ.
https://www.24tsag.mn/a/168524
Д.СУМЪЯАБАЗАР, С.АМАРСАЙХАН НАР МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БОЛЖЭЭ
Өчигдрийн МАН-ын бага хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулжээ. Тодруулбал Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг хасаж, Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарыг нэмсэн байна.
https://www.24tsag.mn/a/168508
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ 10.000 ӨРХИЙН ЭКО ОРОН СУУЦ БАРИХ ЗЭРЭГ ТӨСЛИЙН ГЭРЭЭНҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Өнөөдөр Азийн Хөгжлийн банктай Хөвсгөл, Хэнтий, Булган, Дундговь, Сүхбаатар аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих, гэр хороололд орлогод нийцсэн, байгальд ээлтэй 10.000 өрхийн эко орон сууц барих, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг түр хамгаалах байр барих, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, энэ чиглэлийн ажилтан албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх төслийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа.
https://www.24tsag.mn/a/168523
Б.Лхам