Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Монголын улс төр судлаачдын нэгдсэн холбоотой хамтран “Парламентын институтийн улс төр, эрх зүйн шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Хуралд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Амаржаргал, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ц.Батболд, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Ундрах, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш Д.Оюунчимэг, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Д.Түмэнжаргал, ХААИС-ийн багш, доктор Г.Туяагэрэл, МУБИС-ийн багш, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор С.Отгонгэрэл нар илтгэл хэлэлцүүлж, Монголын Улс төр судлаачдын нэгдсэн холбооны тэргүүн, доктор, профессор Ц.Ганболд чиглүүлэгч хийв.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж буй энэ чухал цаг үед “Парламентын институтийн улс төр, эрх зүйн шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал болж буйг хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид онцолсон юм.
Цаашид Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн зүгээс энэхүү хурлыг жил бүр, тогтмол зохион байгуулах аж.