Монгол Улсын Хүний хөгжлийн индексийн 2018 оны судалгаагаар хүйсийн тэгш бус байдал анхаарах ёстой асуудлын нэг гэж гарчээ.
Тодруулбал, дэлхий даяар авч үзэхэд эмэгтэйчүүдийн хөгжлийн үзүүлэлтүүд эрчүүдийнхээс 6 хувиар бага гарчээ. Энэ нь боловсрол, орлогын ялгаанаас үүдэлтэй байна. Харин Монгол эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар 8 жилээр илүү насалж, сургуульд 9 сараар илүү хамрагдсан байдаг аж.
Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн үзүүлэлт нь эрчүүдийнхээс 2 хувиар илүү байгаа нь эмэгтэйчүүд илүү урт насалж, илүү боловсрол эзэмшсэн байдагтай холбоотой байна. Гэвч эмэгтэйчүүд эрчүүдээс даруй 28 хувиар бага орлоготой аж.
Б.Лхам