09.00
- “Санхүүгийн салбарын комплаенс форум 2018” арга хэмжээ “Блю Скай” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 99277963, 88861126
- МҮХАҮТ-ын хурлын зааланд "Хуульчийн нийгмийн хариуцлага-про боно" чуулга уулзалт болно. Холбоо барих утас: 98066116
- "Барилгын хог хаягдал, хуучин барилгын ухаалаг буулгалт, буулгалтаас үүссэн хаягдлыг дахин боловсруулах аргын талаар онолын болон практик мэдлэг олгох, цаашид барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд дэмжих" чадавхи олгох сургалт ШУТИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны дөрвөн давхарт 403 тоотод болно. Холбоо барих утас: 99806516, 90930350, 99002058
09.30
- Чингис зочид буудлын гурван давхарын хурлын танхимд "Тогтвортой газар тариалан" зөвлөгөөн эхэлнэ. Холбоо барих утас: 80019000
10.00
- ШУА-н эрдэмтдийн үзэсгэлэн ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын зургаан давхарт хоёр дахь өдрөө дэлгэгдэнэ. Холбоо барих утас: 98119897
11.00
- MN-Мэдээллийн төвд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яамны байранд үйлдэгдсэн хүн амины хэргийн хохирогч болох талийгаач Т.Гомбосүрэнгийн гэр бүлийн хүн, өмгөөлөгчдийн хамт хэвлэлийн хурал хийж хэргийн явц болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 88088878
12.00
- Иж бүрэн тоноглогдсон лабораторийн автомашин хүлээн авах ёслолын үйл ажиллагаа Эрүүл мэндийн яаманд болно. Холбоо барих утас: 88106649