Жендерийн тэгш байдлыг хангах эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нийгмийн идэвхи оролцоог эн тэнцүү хөгжүүлэх улмаар нийгмийн үр шимийг ижил түвшинд хүртэх боломжийг бий болгох замаар жендэрт суурилсан хөгжлийн бодлогыг тодорхойлон, хүн амын бүлгүүдэд ээлтэй бодлого төлөвлөлтийг боловсруулах зорилго бүхий “Жендэрийн үзэл баримтлалыг төрийн байгууллагын бодлого, төлөвлөлтөнд тусгах нь” сэдэвт чуулга уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, МЕРИТ төслөөс хамтран 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, Мерит төслийн баг, Дундговь, Сүхбаатар, Төв аймгуудын төрийн байгууллагын төлөөлөл, Байгаль, орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Газар зүй Геоэкологийн Хүрээлэнгийн төлөөлөл оролцож, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, төр иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож, харилцан туршлага судаллаа.