Манайхаас бусад улс оронд авто замын засвар арчлалтын зардлыг автозамын төлбөр, хураамжийн орлогоор нь санхүүжүүлдэг нийтлэг жишиг үйлчилдэг аж. Харин манайд улсын төсвөөс санхүүжүүлж ирсэн нь авто замын арчлалт засвар үйлчилгээний ажлын чанар, үр дүн, гүйцэтгэл хангалтгүй байх гол шалтгаан болж байна.
Иймд улсын болон орон нутгийн шинжтэй авто замын засвар арчлалтын хөрөнгө оруулалт, урсгал зардлыг авто замын сангийн өөрийн орлого болох авто зам ашигласны төлбөр, хураамжийн орлогоор ирэх оноос санхүүжүүлэх аж.