Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ хүрээнд Чингэлтэй дүүрэг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд 1-19 дүгээр хороодын Засаг даргын Ажлын албатай хамтран Өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, иргэд рүү чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тэд өнөөдөр “Эерэг бол Гоё. Харилцаа, хандлага, үйлдэл” уриан дор хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдлээ.
Тус аян нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй”-г илэрхийлдэг байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)