Нийслэлийн Онцгой байдлын газар 2018 онд “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, сургалтыг боловсронгуй болгож, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлжээ. Тус зорилтын хүрээнд 160 орчим ажил үйлчилгээг төлөвлөн ажиллаж, жилийн эцсийн байдлаар 97,7 хувийн биелэлттэй байгаа аж. Иймд төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчид, хамт олныг шагнаж урамшууллаа.
Тухайлбал Нийслэлийн Онцгой байдлын газрын “Шилдэг байцаагч”-аар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Э.Энх-Амгалан, “Шилдэг мэргэжилтэн”-ээр мөн хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Должинсүрэн нар шалгарчээ.