Соёл урлагийн газраас Хөгжмийн зохиолч, судлаачид, хөгжмийн уран бүтээлчдэд зориулсан “Монголын мэргэжлийн хөгжмийн урын сангийн өнөөгийн байдал, шийдэл” сургалт, семинарыг ирэх баасан гаригт зохион байгуулахаар боллоо.
Уг сургалтаар төрөөс хөгжмийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр ба хэрэгжилтийн өнөөгийн байдал, хөгжмийн бүтээлийн шүүмж, судлал, “Зохиогчийн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх вэ”, “Зохиогчийн бүтээлээ ашиглуулах онцгой эрх” зэрэг тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх юм байна.
Түүнэчлэн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын шинэчлэн боловсруулсан төслийг танилцуулж, санал авах аж. Сургалтад Монголын нэрт хөгжмийн зохиолчид, хөгжим судлаач, шүүмжлэгчид, төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжмийн удирдаачид, оролцоно.
Б.Лхам