Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, ХЭХ-чдын тунхаглалын 20 жилийн ойг угтан “Эрхээ дархлаажуулъя-Та ч эрхээ хамгаал" уриатай хүний эрхийн мэдээллийн нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгөөр Монгол Улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болоод бусад ТББ-ууд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах, хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн боловсролыг түгээх, МУ дахь хүний эрхийн зөрчлийг илэрхийлэх зорилго бүхий фото зураг, зурагт хуудасны үзэсгэлэн гаргах, урлаг тайзны арга хэмжээ зэрэг сонирхолтой үйл ажиллагаа болох юм байна.
Өдөрлөг ирэх даваа гаригт болно.