МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, “Konrad Adenauer” сан, Парламентын сэтгүүлчдийн холбооны хамтарсан “Улс төр ба сэтгүүлзүй” сургалт өнгөрсөн ням гаригт /2018.12.02/ Нүхтэд боллоо. Энэ удаагийн сургалтаар “Ардчилалын үнэ цэнэ, иргэдийн оролцоо”, “Улс төрийн сэтгүүлзүйн онцлог”, “Парламентын гишүүний ёсзүй” , “Ардчилал ба хэвлэл мэдээлэл” сэдэвт илтгэлүүдийг тавилаа. Илтгэгчээр МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш нар, эрдэмтэн судлаачид оролцсон юм. Үндсэн илтгэлүүдийн дараа сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ёсзүй, парламентыг сурвалжлахад тулгамдаж байгаа бэрхшээлүүд зэрэг асуудлаар нээлттэй санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.