Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо эмэгтэйчүүдийг дэмжигч байгууллагуудтай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн сайн сайхны төлөөх үйлст улс төрийн харъяалал үл харгалзан эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах зорилгоор ШУТИС “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн”, “Ачит үйлстэн” сан, “Эмэгтэй удирдагч” сан, “Эх орны эмэгтэйчүүд” клуб, “Шилэн нам авилгын эсрэг түншлэл” зэрэг байгууллагуудтай санамж бичиг байгуулсан байна.
Санамж бичгийн хүрээнд талууд гэр бүлийн боловсрол хөгжлийг дэмжих, хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүчирхийллээс сэргийлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэсэн гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллах аж.
Түүнчлэн өнөөдөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын үсчин гоо сайханчдын холбоотой санамж бичиг үзэглэх юм байна.
Б.Лхам