ХБНГУ-ын Мюнхен хотод Олон Улсын Буудлагын Холбооны 68 дахь удаагийн чуулган болж өндөрлөлөө. Энэхүү чуулганд Монгол улсыг төлөөлж Монголын буудлага спортын холбооны Дэд Ерөнхийлөгч, Монголын биатлоны холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир оролцжээ. Чуулганаар ОУБХ-ны удирдлагуудыг сонгох сонгууль явагдаж Ерѳнхийлѳгчѳѳр ОХУ-ы иргэн Владимир Лисин, Ерөнхий нарийн бичгийн даргаар Александр Ратнар нар сонгогдсон байна.
Л.Сайнаа